Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Таван толгой түлш ” ХХК -ийн IV үйлдвэрт галын сургалт зохион байгууллаа
Мэдээ

“Таван толгой түлш ” ХХК -ийн IV үйлдвэрт галын сургалт зохион байгууллаа

Эрхэм админBy Эрхэм админ03/23/2022Updated:06/15/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өдрийн 12.00 цаг. Галын дохиолол дуугарна. Удсан ч үгүй галын машины дуут дохио дуулдана. Тэд иржээ. Гал сөнөөгчид машинаасаа яаран бууж, зааварчилгаагаа аваад эрдэнэт хүний амь, улсын эд хөрөнгийг аврахаар үүргээ гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчид ирлээ. Үйлдвэрийн байрнаас бэртэж гэмтсэн иргэдийг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.Тэд мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллаж, үйлдвэрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа. 

Энэ бол “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан “Гал түймэр унтраах тактикийн сургууль” байв.

НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн:

-“Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын 2020 оны 02 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектод бүртгэгдсэн ба Монгол услын Шадар сайдын 2017 оны 06 дугаар сарын  17-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргээр Гал  түймрийн Онц аюултай ангилалд багтдаг.

Өнөөдрийн сургалт нь болзошгүй гал түймрийн үед унтраах, арга зүй, байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах дадлага сургуулилт юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд үйлдвэрийн барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан,  томоохон хэмжээний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, бусад албадын болон тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургахад оршино.

Гал түймэр унтраах тактикийн сургалтыг жилд хэдэн удаа зохион байгуулдаг вэ?

-Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг 2-оос доошгүй удаа явуулдаг.

Мөн үйлдвэрийн барилгад дадлага сургуулилт явуулахаас гадна Гал түймэртэй тэмцэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг танхимаар зохион байгуулсан.

Өнөөдрийн сургалтад хэдэн албан хаагч оролцсон бэ?

-Сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, Аврах ангийн 2 тасаг, нийслэлийн Аврах анги, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбар, дүүргийн Улаан загалмайн хороо, Таван толгой түлш ХХК-ийн мэргэжлийн анги, нийт 9 техник хэрэгсэл, 51 алба хаагч, 45 ажилтан сургалтад хамрагдлаа.

 

Таван Толгой түлш
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.