Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Алтан богд” хотхоныг ашиглалтанд оруулахын тулд хахууль авсан дарга нарыг шалгаж дууслаа
Папарацци

“Алтан богд” хотхоныг ашиглалтанд оруулахын тулд хахууль авсан дарга нарыг шалгаж дууслаа

Эрхэм админBy Эрхэм админ06/21/2022Updated:06/21/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж тэргүүтэй гурван хүнд холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ.

Дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн билээ. Улмаар хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр хандсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм.

“Алтан богд” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсү трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Сандэй плаза”-гийн эзэн Т.Бат-Өлзийгийн охин Б.Сэлэнгэтэй хамтран амьдрагч залуу нь дээрх хоёр хүнд хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид уг нь хөдөлбөргүй тогтоосон аж. 140 айлын орон сууц бүхий үйлчилгээний зориулалттай “Алтан богд” хотхоны барилгыг хүлээн авахын тулд М.Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны дансаараа “зээл” гэсэн утгаар гурван сая, дараа сарынх нь 11-нд Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны гадна “Ланд круйзер-200” автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ.

Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд 30 сая төгрөг бэлнээр авсан. Харин Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн рестораны вип өрөөнд гурван мянган ам.долларын хахууль авсан аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.