Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шинэхэн аварга О.Хангай гэж хэн бэ
Папарацци

Шинэхэн аварга О.Хангай гэж хэн бэ

Эрхэм админBy Эрхэм админ07/15/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай түрүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын 25 дахь, Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга цолтон Оргихын Хангай гэж хэн бэ.
Оргихын Хангай нь өдгөө 32 настай, Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг аж. Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг.
О.Хангай нь айлын ганц хүү бөгөөд Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд арван жилдээ танилцаж, оюутан болоод үерхэж эхэлжээ.
О.Хангайгийн бөхийн карьер 2010 онд эхэлжээ. Тэр жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Алтанбагана “Миний дүү сайн бөх болж магадгүй. Сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгсөн гэдэг. Тэр өвлөө Улсын заан Ц.Мягмарсүрэнд шавь орж, Ховд бөхийн дэвжээнд бэлтгэл хийх болсон аж. Ингээд дараа жил нь сумынхаа наадамд дахин хүч үзэж, түрүүлээд сумын заан цол хүртсэн байна.
Үүний дараа 2012 онд аймгийнхаа наадамд барилдахдаа үзүүр түрүүнд аймгийн арслан Н.Батсайхантай барилдаж, үзүүрлэн Аймгийн заан цол хүртсэн.
2014 оноос л улсын наадамд цол хүртэнэ гэх таамагт багтаж байсан О.Хангай 2017 онд шууд л Улсын харцаг цол хүртэв. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, зургаа даван шөвгөрч “Улсын харцага” цолыг хүртсэн түүхтэй.
О.Хангай нь допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн бөх. 2020 онд “Хэрвээ Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд зодогловол би барилдахгүй. Би ганцхан Э.Оюунболдтой тэмцээгүй. Нэр бүхий 37 бөхийн нэрийг зарлуулж, допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж, үндэсний бөхийн спортоо ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж байв.
Цар тахлын хоёр жил өнгөрч, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглов. Наадмын есийн даваанд Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүүнд 24 настай Улсын арслан Б.Орхонбаяртай барилдан түрүүлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.