Улсын дээд шүүхээс зургадугаар сарын 9-нд Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноосон.
Тухайн үед түүний өмгөөлөгч Л.Данзанноров “ Нээлттэй шүүх хуралдааны үеэр тодорхой мэдээлэл авсан байх. Шүүх хурлын хувьд ямар нэгэн будлиантай зүйл байхгүй. Угаас шүүх хуралдаан энэ зарчмаар явдаг. Хоёр талыг хангалттай сонслоо, талуудын хүсэлт тавьсан гэрчүүдийг биечлэн оролцууллаа. Шүүх хурлын мэтгэлцээний зарчим зарчмын дагуу боллоо. Үндэслэлүүдээ их тодорхой тайлбарласан. Шүүх бол Прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийддэг. Энэ дээр гэрчээр оролцсон хүмүүс ийм тодорхой байдлаар нөлөөлөөд, ийм буруу зүйл хийгээд энэ хэрэгт нөлөөлсөн гэсэн дүгнэлт ирээгүй. Ирүүлсэн хэргийн хүрээний хэмжээнд шүүх шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн хариуцлага тооцох асуудал яригдаагүй” гэсэн юм.
Тэгвэл Н.Түвшинбаяр давж заалдалгүй, ялаа эдлэхийг хүлээн зөвшөөрсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр 16 жилийн хорих ялаа нээлттэй хорих ангид эдлэх юм.