АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосиг тээвэрлэж яваа онгоц Тайваньд газарджээ.
Тэрээр сүүлийн 25 жилийн дараа тус аралд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалын улстөрч болж байна. Түүнийг Тайваний нисэх онгоцны цөөн тооны төлөөлөгчид угтан авч байгаа нь харагдсан байна.

