Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Ардын багш С.Дулам зөв хандлагыг магтан дуулав
Сонин хачин

Ардын багш С.Дулам зөв хандлагыг магтан дуулав

Эрхэм админBy Эрхэм админ08/03/20221 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш хагас зуун жилийн хугацаанд профессор Сэндэнжавын Дулам монгол хэлтний оюуны ертөнцөд хамгийн идэвхтэй нөлөө бүхий, бичгийн хүмүүсийн нэг байсаар иржээ.

Өрнө, дорнын олон оронд уригдан лекц уншиж, олон академик зэрэг дэвийг хүртэж, нэгэнтээ Монгол Улсын Их хуралд сонгогдон хууль тогтоогчоор ажилласан удаатай ч, их сургуулийн танхимд, эх хэл соёлоо судалж, түгээх амьдралын зам сонгосон шавь нарынхаа өмнө л С.Дулам багш хамгийн чухаг ажил үйлсээ бүтээж иржээ. Судлах, багшлах нь ямагт нэгдүгээрт гэсэн зарчимтай нэгэн. Тэгвэл тэрбээр эерэг, шударга, зөв хандлагыг өөрийн цахим хуудастаа онцолж, талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр ““БОГД” ресторанХотоос баруун тийш зорчиж буй найзууддаа нэг сайхан юм хэлье! Хүүхдүүдтэйгээ Баянхонгорын наадам үзээд буцах замдаа Арвайхээр хотын “БОГД” ресторанд үдийн зоог барьсан юм. Тэндхийн тав тух, цэвэр орчин, хоолны амт чанар, үйлчилж буй хүмүүсийн харилцаа дээд зэргийн (SUPER) юм аа. Тэр яахав, байх ёстой л зүйл, хамгийн гол нь миний хүү 6 хүний төлбөр төлөхдөө андуураад 2 дахин илүү төлчихжээ. Тэгсэн чинь яасан гээч, хотод ирсэн хойно миний PAGE хуудсаар холбогдоод (И.Номин-Эрдэнэ гэдэг хүн), намайг гар утас, дансны дугаараа явуулна уу, илүү төлбөрийг буцаана гэнэ ээ. Явуулсан чинь над руу яриад та тэр төлбөр хийсэн хүний утасны дугаарыг өгнө үү гэнэ ээ. Өөрөөр хэлбэл, миний данс руу биш, төлбөр хийсэн миний хүүгийн дансанд хийх нь байна шүү дээ. Би замаас нь “цохичих” боломжгүй юм байна. (Уг нь тэгэхгүй л дээ). Тэгээд намайг бас таньдаг хүн тэдэн дунд байсан юм байлгүй дээ. Энэ бүхэн намайг яагаад баярлуулсан бэ гэвэл, тэр хүмүүсийн хандлага, харилцаа!!! Андуурагдаад илүү мөнгө ороод ирэхэд нүдэн балай, чихэн дүлий нуучихгүй, заавал эзэнд нь илүү төлбөрийг буцаах гэсэн чин эрмэлзэл. Газар сайгүй ийм байдаг бол Монгол минь сайхнаа даа. Явааандаа ийм болох л юм байна. Тэр хүмүүсийн хэнийг нь ч би танихгүй шүү дээ! Хошигноход, Өвөрхангайнхныг элдэв дээдээр цоллодог тэр хөг одоо өнгөрч буй бололтой. Сүүлд сонсоход илүү төлбөрийг хүүгийн дансанд шилжүүлжээ” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

1 сэтгэгдэл

  1. А on 08/04/2022 19:51

    Ха ха нээх ч удам гарал сайтай ч улс биш бхаа. Эцэг хүү эхнэр сольж твээр худал ярьсан улсууд

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.