Эдийн засагч Д.Ангараг өөрийн цахим хуудаснаа зээлийн шимтгэлд авсан 1 хувьтай холбоотой үзэл бодлоо хуваалцжээ.

Тэрбээр “За асуудал улам хүндрэх нь дээ. Банкны “зээл судалсны 1 хувь шимтгэл” нь нийгэмд маш том хүлээлтийг үүсгээд байгаа. Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг маш олон хүн хүлээж байна. Шийдвэр гарсны маргаашнаас хэдэн зуун мянган хүн өмнө нь төлсөн мөнгөө буцааж авахаар хөдлөнө. Хуулийн фирмүүд ч үүн дээр ажиллах байх. Хэн хэндээ ашигтай байдлаар.
Асуудал зөвхөн банкаар дуусахгүй нь. ББСБ-ууд ч хомрогонд нь явах нь. Учир нь банк болон ББСБ-ын зээлийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулдаг. Энэ хуульд зээлтэй холбоотой “шимтгэл, хураамж” гэх хуулийн зохицуулалт бхгүй байсан учраас л “зээл судалсны 1% шимтгэл” нь хууль_зөрчсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс үзээд байгаа. Тэгэхээр банк бусуудын хувьд ч “зээл судалсны шимтгэл” гэж зээлдэгч нараас өмнө нь авч байсан бол Дээд Шүүхийн шийдвэрийн дараагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд тухайн төлсөн мөнгийг нь буцаан төлөх хуулийн шаардлага үүснэ.
Хуулийн фирмүүд бэлтгэлээ ханга!” гэжээ.

