Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үндэсний үйлдвэрлэгч гэх МТОТ компани урдаас сурагчдын дүрэмт хувцсыг авчирч зардаг уу
Папарацци

Үндэсний үйлдвэрлэгч гэх МТОТ компани урдаас сурагчдын дүрэмт хувцсыг авчирч зардаг уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/25/2022Шинэчилсэн:08/25/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хичээл сургууль эхлэх дөхсөнтэй холбоотойгоор хэн хүнгүй л хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны эрэлд гараад буй.

Томоохон худалдааны төв, захуудад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн худалдаа гарч, зарим газруудад оюутан сурагчдад зориулсан экспог зохион байгуулж буй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр үндэсний гэх тодотгол барин стандарт бус, чанаргүй материал бүхий дүрэмт хувцас борлуулж буй зарим байгууллагуудын талаар иргэд гомдолтой байгаагаа манай сайтад уламжиллаа. Иргэний гомдлын дагуу УИХ-н их дэлгүүрийн урд талын Фонтамд зохион байгуулагдаж буй “Хичээлийн шинэ жил-2022” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зорьж очлоо. Үндэсний гэх тодотголтой үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Тэднээс МТОТ компанийн худалдаанд гаргаж буй сурагчдийн дүрэмт хувцасны материал чанаргүй, хаяг шошго нь тодорхойгүй, хэмжээ нь монгол хүүхдийн биеийн хэмжээд авцалдахааргүй байх аж. Тэгсэн хэрнээ урд хөршид үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүнүүд шиг S L M XL гэх сонголттой байх.

Мөн хувцасны материалын чанарыг сонирхвол, Нарантуул зах дээр борлуулагддаг БНХАУ-аас орж ирж буй дүрэмт хувцаснуудтай ижил хэлбэр хийж, хаяг шошготой байсныг онцолмоор байна. Манай сайтын зүгээс мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс барааны чанар, хаяг шошгын талаар тайлбар авахыг хүсэхэд сэтгүүлчийг ёс бусаар до ромжилж халгаасангүй. Уг нь улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийнхээ хувцасны материал, чанарт илүүтэй анхаармаар. Тус байгууллагын хувьд 2013 оноос сурагчдын дүрэмт хувцас нийлүүлсэн гэх боловч, өдгөө зарж борлуулж буй хувцаснаас харахад хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хуурдаг юм биш байгаа гэх сэтгэгдэл төрүүлж байлаа. “МТОТ” компанийн хувьд ажлын хувцас үйлдвэрлээд 18 жилийн нүүр үзэж буй бөгөөд ажлын гутал үйлдвэрлэн борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоогийн байдлаар Монгол улсын 21 аймгийн барилга, уул уурхайн компаниуд, цэрэг армийн албан байгууллагуудыг бүхий л төрлийн ажлын гутал, хувцсаар ханган нийлүүлж байгаа бөгөөд сард 1500 гутал, 1500 хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг. Тус компаниас Эрэл цемент, УСУГ, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Улаанбаатар Цахилгаан Шугам Сүлжээ ХК, Төмөр замын өртөөнүүд, Их тэнгэр цогцолбор, MCS салбар компаниуд , Шарын гол ХХК, Хүннү Айрлэйнс, Монголиан Стар Мелшерс ХХК, Монголын хурдны зам ХХК, Автобус нэгдэл ХХК, А Жет Лимитед ХХК, Очир төв ХХК, Хөргөлт сервис, Тэнүүндэлгэр ХХК зэрэг нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ авдаг аж.
Гэтэл тус компанийн сурагчдын цагаан цамц, цэнхэр цамцнууд нь өөр өөр гадны хаяг шошготой, өмд, хүрэм нь ямар ч хаяг шошгогүй байх жишээний.
Үндэсний үйлдвэрлэгч компаниуд дүрэмт хувцасны хэмжээг ахлах, дунд, бага ангиар ялгаж ангилж хувцасны размерийг үсгээр биш тоогоор бичдэг.

Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошиг
Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошго
Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошиг
Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошго
Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошиг
Үндэсний үйлдвэрлэл бусад компани шошго

Тэгтэл МТОТ компанийн борлуулж буй дүрэмт хувцаснууд тоогоор биш үсгээр размеруудаа ангилсан нь иргэд, худалдан авагчдад хардлага төрүүлж байна.
Уншигч та бүхэнд МТОТ компанийн дүрэмт хувцасны хаяг шошго бусад үндэсний үйлдвэрлэгч нараас хэрхэн ялгаатай байгааг гэрэл зургаар үзүүлж байна.

Онцлох сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.