Засгийн газрын гишүүдийг яг одоо томилж байна. Тэр дундаас Зам тээврийн сайдаар УИХ-д нийт дөрвөн удаа сонгогдож, төрийн сайд хийж явсан туршлагатай парламентч С. Бямбацогтыг томиллоо.

Түүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байх үндэслэлтэй. Учир нь түүний гурван дүүгийн нэр дээр бүртгэлтэй “Нью прогресс” групп нь Монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй том групп компани юм. Тус компани хамгийн сүүлд л гэхэд Ховд аймагт баруун аймгуудыг цементээр хангах зорилготой цементийн үйлдвэр бариад тун завгүй байгаа. Тус үйлдвэр нь Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ажил эхлэхээс өмнө ашиглалтад орж, тус бүтээн байгуулалтад цементээ нийлүүлэх алс том зорилготой ажиллаж буй.
Эл группийн бүхий л асуудлыг ах нь буюу УИХ-ын гишүүн С.Бямбацогт зохицуулж, удирддаг гэгддэг. Дэд бүтцийн ажил хийдэг компанитай УИХ-ын гишүүн Зам, тээврийн сайд болох нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдана.

