Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн итгэлийг дааж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар сонгогдсон хүн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд гурван өөр яаманд сайдын албан тушаалд очих хувь заяа зөвхөн түүнд буй гэлтэй. Тэгвэл түүний арыг дааж, далдын ертөнцтэй холбон, хувь тавиланг нь засдаг үзмэрч удганыг бид энэ удаад онцолж байна.
Тэр бол өнгө төрх, стиллэг имиджээрээ ялгардаг үзмэрч Нямаа. Улс төр, урлаг, спортын олны танил эрхмүүдтэй нууцаар уулздаг, арга, шид домоороо алдаршсан тэрээр эд баялаг, алдар нэр дууддаг лус, савдагуудыг аргадаж, тэднийгээ үйлэндээ ашигладаг гэнэ лээ. Удам дамжин өвлөгдөн ирсэн авьяас, хүчээрээ зон олны амьдрал хувь заяаг тэгшилж өгдгөөс гадна элдэв өвчин эмгэгийг увидсаараа эмчилж өгдөг тэрбээр сүүлийн хэдэн жил Д.Сарангэрэлийн засал номыг хийж байгаа гэдэг.
Тиймдээ ч Д.Сарангэрэл сайдтан сүүлийн 5 жил УИХ-ын гишүүнээс гадна, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байжээ