Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүсийг удахгүй шүүнэ
Гэмт хэрэг

Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүсийг удахгүй шүүнэ

coolBy cool09/09/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. НПГ-аас иргэн М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэх зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
ТЕГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлснийг уншигчид санаж буй. Тодруулбал, дээрх хүмүүсийг экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт хэрэгсэл, зэвсгийн чанартай эд зүйлийг илрүүлж хураан авсан юм. Үзлэг нэгжлэгийн явцад 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл хураасан.

Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэсэн мэдээлэл өгсөн билээ. Уг хэрэгт холбогдуулан өмгөөлөгч асан Б.Баасанцогтыг саатуулсан. Ингэхдээ түүний нэр дээр бүртгэлтэй галт зэвсгүүддээрх хүмүүст байсан учраас сэжиглэн шалгах үндэслэл болсон билээ. Экстремист үйл ажиллагаанд бэлтгэж байсан үндсэрхэг үзэлт хөдөлгөөнийхөн сар гаруйн өмнө нэгнийгээ буудаж гэмтээсэн аж. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт Г.Болдбаатар нь иргэн Л-ийг буудсан байдаг. Уг хэргийн холбогдогч Г.Болдбаатар өмнө нь 2013 оны есдүгээр сарын 16-нд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн хэрэгт ял шийтгүүлээд суллагдаж байсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм бурууг нь хэлэлцэх хурлыг товлосон ч оролцогчид нь ээлжийн амралтаа авсан учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Гэхдээ тун удахгүй дээрх таван хүний хэргийг хэлэлцэх гэнэ. Уг хэрэгт Б.Баасанцогт гэрчээр оролцохоор болжээ.


Ташрамд дурдахад, Б.Баасанцогтод холбогдох хахууль авсан, шүүгч нарт дамжуулсан хэргийг дээрх шүүх хэлэлцэхээр болсон. Гэсэн ч тэрбээр шүүгч нараас татгалзан, шүүгч нар нь ч элдэв шалтаг хэлсээр шүүн таслах ажиллагаанд саад учраад буй гэнэ. Түүгээр ч зогсохгүй түүнийг цагдан хорих захирамж гаргасан шүүгч рүү туслахаар нь дамжуулж үг хэлээр дайрч давшилсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Онцлох шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.