Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»СХДЭХАШШ-ийн шүүгч Д хар тамхины хэргийг хоёр жил хав даржээ
Папарацци

СХДЭХАШШ-ийн шүүгч Д хар тамхины хэргийг хоёр жил хав даржээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/10/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хар тамхи удаа дараа хэрэглэж, мансуурч улмаар дахин хэрэглэхийн тулд мөнгө олох зорилгоор бусдыг санаатай уруу татаж бүлэглэн хар тамхи зардаг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон найман этгээдэд холбогдох хэрэг шүүх дээр таг гацав.

Хар тамхи борлуулдаг этгээдүүдийн хэргийг 1 жил 6 сарын өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Гэтэл эл онц ноцтой хэргийг тус шүүхийн шүүгч Д нь өнөөдрийг хүртэл шийдээгүй, мэдээлэл өгөхгүй хэвээр байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д нь хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдээс авлигал авч хэргийг дарсан байж болзошгүй мэдээлэл бий.

Тодруулбал, Хар тамхи наймаалдаг М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь удаа дараагийн үйлдлээр мөс нэртэй хар тамхи мансууруулах бодисыг худалдан борлуулсан, хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоож яллагдагчаар татан шалгасан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг сийрүүлбэл, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн дансандаа нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, метамфетамины агууламжтай 0.996 грамм хэмжээтэй мөсийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Циркийн авто зогсоол”-ын орчим Б.Ө-д хууль бусаар худалдсан.

Мөн дахин М.Б-тай хамтран 2020 оны 3 дугаар сарын 04-ний Б.Б-ын шилжүүлсэн 1.200.000 төгрөг, Э.Э-ийн шилжүүлсэн 900.000 төгрөгийг тус тус авч, “мөс” гэх нэршилтэй 1 грамм орчим жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Номин дэлгүүрийн орчим Л.Х, Э.Э нарт хууль бусаар худалдсан.

Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр А.С тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн дугаар тоот гудамжинд Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах, хэрэглэхийг хуульчлан хориглосон мөс гэх хар тамхийг хууль бусаар олж авсан. Ийнхүү Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Тэр ч бүү хэл М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь хар тамхи мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хилээр зохион байгуулалтын шинжид орж, бусдад худалдан борлуулсан олон удаагийн үйлдэл нь шалгалтаар нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байдаг.

Дээрх хэргүүдийг анхлан зохион байгуулсан, бусдыг уруу хэргээр М.Б 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгасан билээ.

Гэтэл уг хэрэг одоог хүртэл шүүхийн тов зарлагдаагүй төдийгүй хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдүүд зохих ял шийтгэлээ хүлээлгүй дахин гэмт хэрэг үйлдсээр явна. Харин гэмт хэрэгтэнд улсын хуульд заасны дагуу ял шийтгэл оноох үүрэг хүлээсэн шүүгч нар нөлөөнд автаж, гэмт этгээдүүдэд ял завших болон гэмт хэрэг дахин үйлдэх боломжийг олгосоор байна. Харин Эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай шүүгч гэмт этгээдүүдтэй үгсэн хуувилдан хэргийг нуун дарагдуулж байна. Бид энэ хэргийн талаар дэлгэрүүлэн мэдээллэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.