Жүжигчин Б.Амарсайханы найруулж, гол дүрд нь тоголсон “Эргэж ирэхгүй намар” кино Дэлхийн нээлт хийхээр болжээ. Тодруулбал, Канадын Ванкувер хотноо 41 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Vancouver International Film Festival”-ын “Vanguard Award” хэсэгт шалгаран Дэлхийн нээлтээ хийхээр болсон тус киног зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн байна.
Канад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд https://viff.org/whats-on/harvest-moon/ холбоосоор орж кино тасалбар худалдан авах боломжтой гэнэ. Тус киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол байгууллагууд дэмжиж ажилласан байна.


