Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!
Нийгэм

Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

coolНийтэлсэн: cool09/30/2022Шинэчилсэн:09/30/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол “Global residence” нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь “Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв” гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ.
Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ.


Хэдийгээр тус барилгуудыг улсын комисс хүлээж авсан ч оршин суугчид нь байрны ордер буюу Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа. Учир нь тус барилга орон сууцны зориулалттай бус “Аялал жуулчлалын цогцолбор” барих зөвшөөрөлтэй байгаатай холбоотой. Тиймээс газрын зөвшөөрлийг өөрчлөх хүртэл иргэд байрны гэрчилгээгээ авах боломжгүй.
Барилгыг барьсан Бату констракшн нэг бол газрын зориулалтыг өөрчилж, орон сууц болгохгүй л бол тус байрны оршин суугчид хэзээ ч гэрчилгээгээ авч чадахгүй.

Хамгийн ноцтой нь дээрх “хууль бус” хоёр орон сууцны барилгын ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, хүүтэйгээ хамт байгаа гэх мэдээлэл бий. Тэд эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан ийнхүү орон сууц барьж түрийвчээ түнтийлгээд амжсан аж.
Тэгвэл газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хяналт шалгалт хийх эрх нь МХЕГ-т, АТГ-т хандах эрх нь БОАЖ-ийн сайдад бий.

Төрийн албанд байгаа баримт бичгүүдээр бол Зайсанд аялал жуулчлалын зориулалттай цогцолборууд баригдах ёстой байсан ч өнөөдөр бол битүү орон сууц болсон билээ. Өөрөөр хэлбэл Зайсанд зөвхөн цаасан дээр л аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэсэн, харин бодит байдал дээр битүү LUXURY орон сууцнууд л харагдаж байгааг олон нийт харж байгаа.
Тиймээс газрыг зориулaлтын бусаар ашиглаж байгаа энэ үйлдэлд МХЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхаарч, хууль хяналтын байгууллагад хандах эсэхийг бид дараагийн цувралд хөндөх болно.
Мөн дараагийн цувралуудаар бид энэхүү орон сууц, газрын маргааны улмаас Гадаадын болон дотоодын Хөрөнгө оруулагч иргэд хэрхэн хохирч байгаа талаар болон хэргийн эзэн Бату Констракшны ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, дэд сайдын албан тушаалтай хүүгийнхээ хамт байгаа талаар баримттайгаар хүргэсээр байх болно.
А.Баярмаа

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.