Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Хэрэглэгчдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Мэдээ

“Хэрэглэгчдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/10/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойг угтсан “Хэрэглэгчдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 6-нд Соёл урлагийн цогцолборт боллоо.

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехээс дөрөв дэх жилдээ зохион байгуулсан энэхүү өдөрлөгөөр усны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага, хяналт шалгалт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар авч хэлэлцэв. Өдөрлөгт “Хаан хүнс катеринг”,”Бүтээл”,”ОРА металл”,”Эрдмин”,”Ачит ихт” зэрэг 18 компанийн төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хот суурины ус хангамж, ариутга татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Хэрэглэгчдээ сонсъё” өдөрлөгийг зохион байгуулав. Мөн өдөрлөгт оролцогчид салбарынхаа ажил үйлсийг ярилцсанаас гадна  үйлдвэрийн Музейг үзэж сонирхлоо. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаа тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Энэ үеэр Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхөөс өдөрлөгийн ач холбогдлын талаар тодруулахад, ”Жил бүрийн 10-р сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчдын баярын өдөр тохиодог. Энэ баярыг угтан Усны зөвлөлөөс “Хэрэглэгчдээ сонсъё” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд Ус хангамжийн цех хөтөлбөр гарган гэрээгээр хамтран ажилладаг бүх аж ахуйн нэгж байгууллагыг урьж оролцууллаа. Тус цехээс усаар хангагдаж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байна. Өнгөрсөн жилийн хугацаанд тус цехэд техник технологийн хувьд ямар дэвшил гарсныг хэрэглэгчдэд танилцуулах,энэ нь хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулах, хэрэглэгчдийн зүгээс жилийн хугацаанд ус хангамжтай холбоотой ямар нэг  гомдол, санал гарвал сонсох,цаашид хэрэглэгчид ямар хүсэл эрмэлзэлтэй байгааг тандах зорилготой тус өдөрлөгийг зохион байгууллаа. Хамгийн чухал нь хэрэглэгчид хэрэглэсэн усаа тоолох асуудал байдаг. Монгол Улсын стандартаар усны тоолууруудыг хангах, бүх хэрэглэгчдийг тоолууржуулах шаардлага тавигдсан. Үүний үр дүнд бүх хэрэглэгчид тоолууртай болсон. Мөн хэрэглэгчид ямар диаметртэй шугамаар хаанаас ус авч байгаа. Аль хил хязгаарын заагаас тэдний шугам сүлжээнд ямар хэмжээний алдагдал гарч болох уу гэсэн асуудал хөндөгдсөн. Усны зохицуулах зөвлөлөөс тухайн шугам сүлжээ ашигласны төлбөрийг гаргадаг. Энэ үнийн зохицуулалтын дагуу хэрэглэгчид гэрээгээ шинэчлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх хэрэглэгчдэд тавигдах нэг шаардлага бол усны алдагдлыг боломжит дээд хэмжээгээр бууруулах юм. Энэ утгаараа ус хэрэглэж буй байгууллага хувь хүн усаа хэмнэлттэй  ашиглах шаардлага тавигдаж байгаа. Тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд үүнийг байнга сануулдаг. Тэд нарын зүгээс шугам сүлжээндээ хяналт тавьж усны алдагдлыг бууруулах талаар зөвлөлдөн ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд усны зарцуулалт буурсан. Хэрэглэгчдийн хэрэглээний усны хэмжээ буурсан нь эдийн засгийн хувьд манай усны үйлдвэрлэл буурсан  мэт харагдавч байгаль орчноо хамгаалж,зохистой хэрэглээг бий болгож буй утгаараа өндөр ач холбогдолтой. Усны хэрэглээ буурахад бидний төлөвлөгөө тасрах нь эмзэглэх юм биш.Ус хэмнэгдэж байгаа нь сайн зүйл гэж талархдаг. Ийм урвуу хамааралтай.Хэрэглэгчид шугам сүлжээгээ хэрхэн хянаж авч явах уу гэсэн манай мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөөд ажилладаг. Үүний үр дүнд ахиц дэвшил гарч байна”гэв.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.