Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цагдаагийн офицерыг хорих ангийн дарга зодож хүнд гэмтээжээ
Папарацци

Цагдаагийн офицерыг хорих ангийн дарга зодож хүнд гэмтээжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/11/2022Шинэчилсэн:10/11/20221 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сүүлийн үед нэг л “баартай” байх болжээ.

Хорих ангиас ялтнууд оргосон дуулиан дарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорих байранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр нас барсан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдож, АТГ-ын шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв.

Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүн тангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагч атлаа ард олны амгалан тайван байдлын төлөө ажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийг зодож хүнд гэмтээлээ. Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа энэ сарын 7-ны баасан гаргийн 23.00 цагийн үед цагдаагийн ажилтанд халдсан байна.

Багш нарын баярт зориулсан үдэшлэг Мөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээд сунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлага иргэдэд тавьсан аж. Хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар барьж авч ямар нэг зүйл мөргүүлснээс толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гэнэ.

Хэдийгээр тэд харилцан зодолдсон хэмээсэн ч Төв аймгийн Цагдаагийн газрынхны шалгалтаар нарийн учир шалтгаан тодорхой болох биз. Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хоёр агентлагийн алба хаагч, хууль сахиулагч нарын бие томтой нэг нь хүчээрээ далайлгаж нөгөөгийнхөө толгойд гэмтэл учруулсныг орон нутгийн эх сурвалжууд баталж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээр гарч, албан тушаалтнууд нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг зодож байгаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та дүгнэлт хийх цаг болчихоод байгаа бус уу.

 

Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаа зодож гэмтээж байгаа ШШГЕГ-ын удирдлагад хариуцлага тооцох цаг болсон юм биш үү.

 

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. 123 on 10/11/2022 21:44

    Хянагч нар нь хоригдлуудаа хэт их дарамталж, зодож нүддэг гэдэг. Зодуур даах нь зодуулж, даахгүй нь үхэж, тэсэж чадахгүй нь оргож байгаа байх.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.