Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалттай танилцлаа
Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалттай танилцлаа

Эрхэм админBy Эрхэм админ06/22/2022Updated:10/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч танилцсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд усан хангамжийн төв 3-р шугам хоолой шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг цах тахлын амаргүй цаг  үед 2 жилийн өмнөөс эхлүүлсэн.  Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам 820мм голчтой ган хоолой татах шугам хоолойн угсралтын ажлын хүрээнд нийт 59 мянга гаруй шугам хоолойг худгуудын хаалт арматур дагалдах тоноглолуудын хамт 100 хувь угсарч дуусгасан байна. Мөн улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байгааг Ерөнхийлөгчид танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62 мянган м3 цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч, эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн байв. Хэрэв нэг шугамд гэмтэл гарвал үлдсэн ганц шугмаар үйлдвэр болон хотыг цэвэр усаар хангах боломжгүй болсон тул нөөц гурав дахь шугам татах бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Цэвэр ус дамжуулах 3-р шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа дахин 50 жилээр уртасч, аюулгүй байдал бүрэн хангагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Цэвэр ус дамжуулах 3-р шугам шугам хоолойг ашиглалтад оруулснаар, Эрдэнэт хотыг ундны цэвэр усаар хангах, Эрдэнэт үйлдвэрийг хэрэгцээний усаар хангах, мөн Эрдэнэт үйлдвэрийн тарьж ургуулах 100 сая модыг усаар хангаж, ургуулах нөхцөл бүрдээд байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.