Нэгэн цагт монголын рок попын урлагт хувьсгал хийж явсан залуус бол Номинталст хамтлагийнхан. Өдгөө өөр өөрсийн зам мөрөө хөөсөн тэд хэвлэлийнхнээс аль болох дөлдөг болсон. Тэгвэл манай папараци дуран тус хамтлагийн ахлагч Д.Батсүхийг онцлон буулгалаа.
Эрийг нас, уулыг цас дарна гэдэгчлэн мань хүн он цагийн эрхээр гадаад төрх нь өөрчлөгджээ.
Түүний хувьд Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны гуравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин шүүхийн шийдвэрээр “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх буцаж албан тушаалдаа томилогдсон байдаг.
Дуучин Д.Батсүхийг ажил, үүргээ хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байдаг. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд түүний оронд С.Батбаатар томилогдон ажиллаж байгаад сая чөлөөлөгдсөн гэнэ лээ.