УИХ-ын гишүүн С.Батболдын гэр бүлийн бизнес гэгддэг БНСУ-аас гаралтай Имарт их дэлгүүр өдгөө хэрэглэгч, үйлчүүлэгч ихтэй дэлгүүрүүдийн нэг болсон. Гэвч азидаа төдийгүй дэлхийд соёл, хөгжлөөрөө гайхагдах болсон улсын франчайз бизнесийг нутагшуулж байгаа бол үйлчилгээний соёлыг 100 хувь нутагшуулмаар байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд И март худалдааны төвөөр үйлчлүүлэх гэж орсон иргэд бохир ус, шавхайнд хувцсаа бохирдуулж байлаа. Учир нь авто машины зогсоол нь битүү шавар шавхай, нэгдүгээр давхарын кассын хэсэг мөн л бохир шавар шавхайдаа хутгалдаж, тэнд үйлчлүүлсэн хэн бүхний хувцас, эдлэл хэрэглэл бохирдож байсан юм.
Борлуулалтдаа хэт их анхаарлаа хандуулаад үйлчилгээний орчин нөхцлөө орхигдуулж байгаад харамсаж байна.
Нэр хүндтэй дэлгүүрийг монголд нэгэнт л нутагшуулж, хэдэн тэрбум төгрөг давсан ашиг орлогыг хэрэглэгч, үйлчлүүлэгчээсээ олж байгаа бол энэ мэт алдаа дутагдлаа засмаар байна. Цэвэрхэн, ая тухтай, аюулгүй тайван орчинд үйлчлүүлмээр байна шүү, И мартынхаан.





