Улаанбаатар хотоос 345 км-ийн зайтай Сэлэнгэ Алтанбулагийн Чөлөөт бүс гэж олон жил дуншин байж нээлтээ хийсэн газар. Анх 2002 онд Оросын эртний хот Хиагтыг ийнхүү Чөлөөт бүс болгосон юм.
“Алтанбулаг” чөлөөт бүс нь хөгжлийн хувьд “Нарантуул” захаас ч дор бөгөөд хэдэн хоосон хашаа, цоожтой хэдэн чингэлэг л угтдаг. Мөн өнөөдөр тэнд татвараас чөлөөлөгдсөн хэдэн аж ахуй нэгж байж байх жишээтэй. Гэхдээ зөвхөн энд архи согтууруулах ундаа л зардаг. Өөр Оросын чанартай бараа бүтээгдэхүүнийг авна гэдэг “нүдний гэм”.
Бүхэл бүтэн улсын хойд хилийн маань том боомт буюу чөлөөт бүс гээд зорин очиж үзээд урам хугарах хүн цөөнгүй. Хамгийн сонирхолтой нь, нэг хүн хоёр шил чанга юм авах нормтой гэх цэнхэр бичиг тараадаг аж.
Энэ тухай нэг иргэн өөрийн цахим хуудаснаа “Чөлөөт Бүсээ хөгжүүлээсэй. Зөвхөн архи зарахаа болиосой. Юм юманд хошуу дүрж шүүмжлэх дургүй л дээ… гэхдээ арай арай.
Энд нь зөвхөн Архи, согтууруулах ундаа зардаг. Нэг хүн хоёр шил чанга юм авах нормтой гэх цэнхэр бичиг тараадаг. Тэр нь бараг гарааны бизнес цаашаа. Баахан оочирлож байгаад өнөөх цэнхэр бичгээ авна. Түүгээрээ 2 өндөр градустай архи болон хэд хэдэн дарс авах эрхтэй болно. Эсвэл үүнийгээ 8-10к төгрөгөөр худалддаг. Цэнхэр бичгээ авна гэсэн хүмүүс угаасаа бэлэн байж байдаг…
Юу вэ зөвхөн архи л зарж, авдаг Чөлөөт бүс гэхэд хилсдэхгүй
Татваргүй, замбараагүй цахимаар худалдаалдаг архи дарсны эхлэл бараг энэ дээ. Орос Чарга авах гэж очсон би юун чарга. Ядаж орос найдвартай хүнсний ганц муу түц ч байхгүй арай арай.
За тэгээд тэнд ажиллаж байгаа хоолны газар, орчин тойрон бол үнэндээ л хэдэн он юм бээ … юуч гэхэв дээ” гэжээ.

