Зөн билэг зургаа дахь мэдэрхүйгээрээ өнгөрсөн, одоо, ирээдүйг гэтэлгэж олны сайн сайхны тусыг хичээдэг эрхэм бол үзмэрч засалч Нямаа. Тэрбээр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их дүйчин өдрийг тохиолдуулан өөрийн цахим хуудаснаа сүсэгтэн олондоо зөвлөгөө өгчээ.
Тэрбээр “Өнөөдөр БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР. Энэ өдөр Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм. Таны буян дэлгэрэх болтугай” хэмээсэн байна.