Х-Түц продакшны жүжигчин, СТА Б.Чинзориг анхны бие даасан уран бүтээл болох “Mr Chinzo” инээдмийн контент өнөөдөр буюу 11-р сарын 15-аас бүх IPTV-гийн видео санд орлоо.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа“өөрийнхөө үнэн бодит амьдралаар, та нартаа зориулж бүтээлээ. Хүлээн аван үзээрэй. Жаахан ч гэсэн сайхан энерги, аз жаргал, инээд хөөр бэлэглэх гэж байгаадаа би маш их баяртай байна. Мөн туслаж дэмжсэн ах эгч, найз нөхөд, дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Амьдралд юу ч тохиолдож болно гол нь зовхи өөдөө байгаарай” гэжээ.


