Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон залуухан ээж Т.Бүрэнтөгс Умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, Турк улс руу эмчилгээнд явахад 70-90 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Т.Бүрэнтөгс бүсгүйн хүсэлтээр “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Талархал” хандивын тоглолтыг 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.
“Шинэ үе” продакшны хувьд уг хандивын тоглолтоороо эмчилгээний үлдэгдэл зардлыг босгож өгөхөөр төлөвлөөд байгаа аж.

“Талархал” хандивын тоглолттой холбоотой мэдээллийг 96554575 дугаараас лавлана уу.


