Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга асныг шалгаж дуусжээ
Папарацци

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга асныг шалгаж дуусжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/17/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд тэр дундаа улсын нөөц хариуцсан анги, салбарынхан нь байсхийгээд л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулдаг. Нэг бус хүн шүүхээр ял шийтгүүлсэн удаатай. Тэгвэл ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нар мөн л авлигын хэрэгт холбогджээ.

Тэд долоон жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглан Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Бидэнд олдсон мэдээллээр энэ хүмүүс дээрх аймаг дахь Улсын нөөцийн салбарын агуулахад хадгалж байсан “Дархан-144” хэмээх элит сортын 80.1 сая төгрөгийн үнэтэй 89 тонн улаан буудайг “Өгөөж-Андууд” компанид олгосон юм байна. Ингэхдээ улсын нөөцийн бараа, материалыг зээлээр олгох гэрээ, хэлцэл хийлгүй, ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байхад дээрх их хэмжээний үрийн будааг өгсөн аж.
Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ынхан 2015 оноос шалгаж эхэлсэн бөгөөд шүүхэд нэг бус удаа хүргүүлсэн ч эцэслэн шийдэж байгаагүй юм. Хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаар ийнхүү АТГ-ынхан дахин шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.