Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»19 тэрбум төгрөгийн дугуйны тендерийг ингэж хайнга хийдэг юм уу? Эрдэнэт үйлдвэрийнхээн???
Папарацци

19 тэрбум төгрөгийн дугуйны тендерийг ингэж хайнга хийдэг юм уу? Эрдэнэт үйлдвэрийнхээн???

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/18/2022Шинэчилсэн:11/18/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өдөр тутам тасалдалгүй хэвийн явагдах ёстой. Энэхүү үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, шаардлагатай бол хуульд зааснаар тендер зарладаг. Харин зарим нэг үйл ажиллагаа нь учир дутагдалтай явагддаг бололтой. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр яаралтайгаар, бэлэн байгаа хүнд даацын 33.00R51 дугуй худалдан авах 19 380 000 000 /арван есөн тэрбум гурван зуун наян сая төгрөг/ төгрөгийн тендер 2022-11-04-ны өдөр нээлттэйгээр зарласан.

Улмаар тендер оролцогчдоос нэмэлт мэдээлэл шаардаж тухайн байгууллагууд дугуй үнэхээр бэлэн байгаа эсэх, байгаа бол зураг бичлэгийг илгээ гэсэн “үүрэг даалгавар” өгсөн байгаа юм. Уг нь яаралтай, бэлэн дугуй худалдан авах тендер болохоор гэрэл зураг болон бичлэгийн баримтыг оролцогчдоос нэхэх бус харин өөрсдөө түргэн шуурхай шалгах нь зүйд нийцмээр. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрынхан сэтгэл дутсан уу? Оролцогч байгууллагуудад итгэсэн үү? Аль нэг байгууллагыг ялуулахын тулд бодит байдлыг нуусан бололтой бодит дугуй байгаа эсэхийг шалгасангүй.

Яагаад шалгаагүй эсэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрын дарга Энмандахаас тодруулахад: “Тендерт оролцсон байгууллагуудаас материал ирүүлсэн. Харин өөрөө очиж шалгаагүй гэдэгт хардах эрхтэй болохоор хардаж болно.” гэв

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2020, 2021 онуудад тус бүр гурван удаа тендер зарласан боловч ялагчаа тодруулж чадаагүй. Улмаар дөрөв дахь удаагаа гэрээлэн худалдан авалт хийчихсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхойгоор нэг компанийг хоёр жил дараалан ялуулсан. Энэ жил гурав дахь удаагаа ялуулахаар “санаархаж” байж болзошгүй байгаа юм.

Төсвийн мөнгө дуусдаггүй гэсэн үзлээр удаа дараа нэг л байгууллагыг ялуулж байж болзошгүй энэхүү хардлага дагуулсан тендерийн талаар бид эргэж мэдээлэх болно.

Холбоотой мэдээлэл: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дугуйн тендер булхайтай явагдах уу?

https://tac.mn/post/115405

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.