Монголын загварын салбарт амжилт үзүүлсэн цөөн эрэгтэй моделиудын нэг О.Билгүүн. Өдгөө 30 насны босго алхаж яваа, хоёр хүүхдийн аав тэрбээр өөрийн инстграм хуудаснаа “сүлжээ”-ний бизнесийн санааг дэвшүүлж, хамтран ажиллах хүмүүс хайж байгаагаа онцолсон байна.
Тэрбээр тус бизнесээ сүлжээний бизнес хэмээн тодотгох дургүй байгаагаа илэрхийлээд “ямар ч толгой байхгүй, ямар ч сүлжээ биш гэхдээ платформ системийн бизнес. Монголын зах зээлээс ангид учир багадаа 1,5 сая төгрөгтэй хүн бүрд тэр мөнгөө 5-20 дахин өсгөх боломжтой. Миний хувьд үр дүнгээ аваад эхэлсэн” хэмээжээ.

