Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн “Катар -2022” ДАШТ-ийг Централ телевиз мэргэжлийн өндөр түвшинд шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.

22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэгчдийн сонорт хүргэх хөтлөгчдийн бүрэлдэхүүнд Г.Анхбаярын сайн найз Г.Анархүү багтжээ.Г.Анархүүгийн хувьд Монголын томоохон сайтын хувь эзэмшигчийн хүү тэрээр фэйсбүүк пост, инстаграм дахь зургаараа олны танил болсон залуу .
Хүүхнүүдийн хүсэмжит их хотын залуусын нэг хэмээн өөрийгөө дөвийлгөдөг тэрбээр ДАШТ-г хөтөлнө.
Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын сонголт хэр оносныг үзэгчид шүүх үлдлээ.

