Нэгэн цагт Барилга хот байгуулалтын сайд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ сүүлийн үед Төрийн ордон руу гүйдэлтэй болжээ. Улс төрөөс холдоод улам залуужиж, залуухан гоо төрхтэй болсон тэрбээр хоёр дахь амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа.
Хоёр хүүхдийнхээ ааваас салж, Солонгосын гоо сайхны эмнэлгийг монголд оруулж ирсэн гоо сайханч, эмч залуутай суусан гэх түүний арьс нь 20 настай, хонгор зүстэй залуухан бүсгүй шиг болсныг манай папараци дуран онцлон буулгажээ.
Өмнөхөөсөө хэдэн насаар залуу харагдах болсон түүнийг ойр хавийнхан нь удахгүй албан тушаалд томилогдож магадгүй хэмээн өгүүлж байна.