Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны охин Д.Индра аавынхаа царай зүс хийгээд үзэл бодлыг өвчих мэт дуурайсан авьяаслаг бүсгүй гэгддэг.
Утга зохиолыг салбарт амжилттай ажиллаж яваа тэрбээр өчигдөр болсон “Болор цом-40” наадмын үеэр аавыгаа дурсаж, үгүйлж байгаагаа бичжээ.
Тэрбээр “Аав минь Болор цомд нэлээн хэд орсон байдаг. Асаж дүрэлзсэн нүд гэж энийг л хэлэх байх даа. Аавыгаа маш их санаж байна аа…” хэмээн бичсэн байна.

