“Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд вангийн хэсгийн хэлсэн үгэнд “Сумны чинь зэв, сэлэмний чинь ир болж явъя” гэдэг үг одоо ч залуусын хайр сэтгэлийн хэмжүүрт хэрэглэгддэг хэвээрээ. Тэгвэл үзэгчдийн сэтгэлд хүртэл Өнөболд вангийн дүрийг бүтээж чадсан Ардын жүжигчин А.Дашпэлжээг бид энэ удаагийг папараци дурандаа онцолж байна.
ДБЭТ-ын Уран сайхны удирдаачаар багагүй жил ажилласан тэрбээр дэлгэцийн 20 гаруй бүтээлд тоглож, өөрийн авьяас билгээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн эрхмүүдийн нэг яахын аргагүй мөн. Түүний хувьд 1982 онд Болгарын Софи хотын Консерваторийг дуурийн дуучин гэдэг мэргэжлээр төгсөж ирээд, ДБЭТ-т гоцлол дуучин болж байсан түүхтэй. Өнөөг хүртэл театраараа овоглодог түүнд 2014 онд Ерөнхийлөгчийн зарилгаар Ардын жүжигчин цол хүртээж байсан юм.