Монгол Улсын дуурийн дуучдын халааг өвлөх, жинхэнэ тенор хоолойн стандартыг өөрөөрөө харуулдаг дуучин бол Ө.Цэрэнчунт. Өдгөө 36 настай тэрбээр ДБЭТ-ийн урдаа барьдаг дуучдын нэг. Ид мандаж байх үедээ эгчмэд бүсгүйтэй гэрлэж, өөрийн амбицаа хойш тавьсан түүнийг манай сайтын папараци дуран онцолж байна.
Ө.Цэрэнчунтын хувьд ОХУ-ын Саратов хотын Л.В.Собиновын нэрэмжит Улсын Консерваторт дуурийн дуулаач, багш мэргэжлээр суралцаж төгссөн. Алдарт Г.Хайдав агсны гарын цөөн шавь нарын нэг тэрбээр багшийнхаа мөрөөдлийг биелүүлж өөрийн тенор хоолойтнуудад стандарт тогтоохыг хүсдэг гэнэ лээ.