Чөлөөт бөхийн тамирчид дэлхийн цомын тэмцээнд оролцохгүй болох шахсан эцсийн мөчид эмэгтэй бүтэн багаараа, эрэгтэй 70-80 хувь оролцохоор болжээ. Замын зардалгүй, улсын төсөв байхгүй чөлөөт бөхийн тамирчдад “ Парис олимпын аварга” ТББ-н захирал Э.Батбаяр тусалсан байна. Тэрбээр үүнээс өмнө Осло 2021 ДАШТ-д 20.000 ам.долларыг хувиасаа гаргаж чөлөөт бөхийн багийг дэмжиж байсан юм.
Мөн “Даян бөхийн дэвжээ”-ний тэргүүн Д.Давга “Air express” ХХК захирал Отгонсүрэн Халзай, “Air ticket” ХХК-н захирал Р.Хажидмаа нарын хүмүүс тусламж дэмжлэг үзүүлжээ. Дэлхийн цомд оролцох М.Лхагвагэрэл, Т.Тулга, Д.Отгонжаргал, Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Э.Даваанасан, З.Занабазар, Б.Эрдэнэсувд нарын тамирчид, дасгалжуулагч Б.Баттулгын хамт АНУ руу ниссэн байна.

