Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Маргааш ӨРГӨӨ АМАРЖИХ газар “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” аяныг зохион байгуулна
Мэдээ

Маргааш ӨРГӨӨ АМАРЖИХ газар “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” аяныг зохион байгуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/08/2022Шинэчилсэн:12/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, 2022 оны 5-р сараас нярайн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш 3000 орчим нярайд үзлэг, зулай болон зүрхний хэт авиан оношилгоог хийсэн байна.
Тус эмнэлэгийн эмч нарын баг  2022 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн зарим алслагдсан хороодын нярайд тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоо хийсэн ба тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 3, тархины цус харвалттай 1, өндөр шарлалттай 3 нярайг эрт илрүүлж, хэвтүүлэн эмчилжээ.
Тэгвэл тус  аяныг үргэлжлүүлэн маргааш эмнэлгийн нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэлзүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороодын эх нярайд үзлэг хийх ажээ.Үзлэгийг Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт хийнэ.
Уг аянд:

  • Нярайн эмчийн үзлэг
  • Хүүхдийн зүрх судасны эмчийн үзлэг
  • Хүүхдийн зулайн эхо
  • Хүүхдийн зүрхний эхо оношилгоо
  • Нярайн шарлалтын оношилгоо
  • Нярайн асаргаа, сувилгаа /Хүй, нүд, ам, хамар цэвэрлэх гэх мэт/
  • Ар гэрт “Имж-эх” асаргаа заах, сургалт, зөвлөгөө
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо
  • Төрсний дараах хярзангийн оёдол авах, угаах
  • Эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ
  • “Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн бүлгийн ярилцлага, зөвлөгөө, сэтгэл засал
  • “Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн ганцаарчилсан ярилцлага, сэтгэл засал эмчилгээ тус тус хийнэ.
Үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Өргөө Амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах аж.
ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.