Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хоёр сурагч, долоон автомашин мөргөсөн Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэв
Папарацци

Хоёр сурагч, долоон автомашин мөргөсөн Ч.Маралмаад яллах дүгнэлт үйлдэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/14/2022Шинэчилсэн:12/14/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Ч.Маралмаа гэх эмэгтэй “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан хэрэг гарч, олныг цочирдуулсан.
Жолоодох эрхийн үнэмлэхгүй ч согтуу нэгний автомашиныг жолоодон уг ослыг гаргасан түүнд холбогдох хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус прокурорын газрынхан хавтаст хэрэгтэй танилцан мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Ч.Маралмааг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн “Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 12.3-ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.5-ын “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 27.10-2.2, 2.4 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ШШҮХ-гийн шинжээчид хохирогч охидын биед хөнгөн гэмтэл учирсан хэмээн удаа дараа дүгнэлт гаргасан бөгөөд түүнийг нь эс зөвшөөрч шинжээч дахин томилуулснаар хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг тогтоосон юм. Мөн автомашинуудын жолооч нарт олон сая төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.