Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»800 хятадын гол зохион байгуулагчийн нэг Лью Тинхуад ял шийтгэлээ
Папарацци

800 хятадын гол зохион байгуулагчийн нэг Лью Тинхуад ял шийтгэлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/16/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүнийг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө саатуулсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан билээ. Эл хэргийн нэг холбогдогч, БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлаж, бусдад нь ял шийтгэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн 2019 оны ес болон аравдугаар сараас хойш БНХАУ-ын 818 иргэн сууж байсан бөгөөд тэднийг 15 хүн зохион байгуулан манай улсад оруулж, гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. НПГ-аас гол зохион байгуулагч 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон.

Мөн тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утаснууд, есөн автомашин, бэлэн мөнгө зэрэг 110 нэр, төрлийн эд зүйлийг улсын орлогод оруулахаар болсон юм. Тэгвэл БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг нутаг нэгтнүүдтэйгээ хамтарч 2019 оны есдүгээр сарын 27-нд Тайландын Вант улсын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан Тайландын компани руу илгээн, 22.4 сая орчим ам.доллар нэхэмжлэн авч хохирол учруулсан гэж буруутгасан байдаг.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад хаалттай хорих ангид 12 жил хорих ял оноожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.