АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдох 50 албан тушаалтан байгааг мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй 17 хүний нэрсийг зарласан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын“Сод Монгол групп” ХХК- “Эрдэнэс тавантолгой” ХК-д тендер авч, 12 тэрбум төгрөгийн шатахуун шахсан баримт дэлгэгджээ.

Тайланд тусгагдсан мэдээллээр, 2019 онд 2.8, 2020 онд 1.8 тэрбум төгрөгийн түлш шатахуун Эрдэнэс тавантолгой ХК-д нийлүүлсэн байна.
Сонирхуулахад, тус компаний одоогоос нэгхэн сарын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сард татан буугджээ.



