Урлагийн салбарт дахин нэгэн шинэ хос мэндэлсний нэг нь жүжигчин Г.Золзаяа, реппер Roockie нар. Хэдийгээр нөхрөөсөө 6 насны зөрүүтэй ч гэлээ тэд дундаасаа анхны үрээ өлгийдөөд удаагүй байгаа.
Артист нөхрийнхөө ажлыг ойлгож дэмжихийн зэрэгцээ алаг үрээ өсгөж яваа жүжигчин Г.Золзаяа төрсний дараах сэтгэл гутралаас гаргах “шидтэн” номоо өөрийн цахим хуудаснаа танилцуулжээ.
Тэрбээр “Ад үзэгдэх зориг” номыг онцлоод “Энэ ном надад их таалагдаж байгаа. Хүн л юм чинь заримдаа төрсний дараах сэтгэл гутралд орох гээд байдаг үе тохиолдоно оо. Тэр үед минь өөрийгөө удирдахад их тусалж байгаа” гэжээ.

