Төрийн ордонд болж буй нүүрсний хулгайтай холбоотойгоор Ерөнхий нээлттэй сонсгол өрнүүлж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн байр суурийг хэвлэл мэдээлэлд илэрхийлжээ.
Тэрбээр, “Би олон жолоочийг ажлын байртай болгосон. Нүүрс тээвэрлэдэг байсан минь үнэн. Гэхдээ гэрээ хийсэн компанийн нүүрсийг нэгээс нөгөө рүү зөөдөг. Нүүрс тээврийн компани ямар ч эрх мэдэлгүй компани юм.. Би өнөөдрийг хүртэл чимээгүй байсан нь хулгайг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Би шалгуулах болно. Намайг гүтгэж байна” гэжээ.

