Тайзны урлагаас дэлгэцийн урлагт “урвасан” уран бүтээлч залуусын нэг бол жүжигчин Э.Тодгэрэл. Урлагийн дээд сургууль төгссөнийхөө дараа босго өндөртэй УДЭТ-т шалгарч багагүй хугацаанд тайзны бүтээлд тоглосон тэрбээр хоёр жилийн өмнөөс ажлаасаа гарч, хувийн карьераа хөөх болсон.
Анх “Бид гурвын болзоо” кинонд тоглож, хамтрагч мисс П.Шүүдэрцэцэгийг найз залуугаас нь булааж багагүй хугацаанд хамт амьдарсан тэрбээр шинэ найз бүсгүйдээ шинэ оны босгон дээр гэрлэх санал тавьжээ.
“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн баярын тусгай дугаарт эхнэртэйгээ оролцож ялагч болж чадсан Тодоо эхнэртээ гэнтийн бэлэг барьсан юм.
Сайхан хосуудад аз жаргал хүсье.