Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Суданаас ирсэн гэрээт цэрэг хумхаа өвчний улмаас нас барж, нэг офицерын бие маш хүнд байна
Гэмт хэрэг

Суданаас ирсэн гэрээт цэрэг хумхаа өвчний улмаас нас барж, нэг офицерын бие маш хүнд байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/04/2023Шинэчилсэн:01/04/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн алба хаагчид өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн билээ.

Гэвч тэдний дунд Африкийн хумхаа буюу маляр өвчний халдвар авсан нэг бус энхийг сахиулагч байсан аж. Тэдний нэг нь гэрээт цэргийн алба хаагч байсан бөгөөд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Харин дээрх ээлжийн нэг офицер, хошууч цолтой залуугийн бие маш муу, амь нас нь дээсэн дөрөөн дээр дээрх эмнэлэгт эмчлүүлж буйг эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Уг ээлжийг хүлээлцэхээр явсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын багтсан ажлын хэсгийн гишүүдийн дунд ч хумхаагийн халдвар авсан хүн байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлсэн юм. Цэргийн алба хаагчид хумхаагийн эсрэг эмээ тогтмол хугацаанд уух ёстой ч үүнийгээ зөрчсөнөөс халдвар авсан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа гэнэ. Одоогоос 10 жилийн өмнө 2013 онд Суданд үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн алба хаагчид хумхаагийн халдвар авч, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энхийг сахиулагчдаа эргэхээр очихоос өмнө эх оронд нь авчирч, Цэргийн төв эмнэлэгт эмчилж байсан билээ. Тэгвэл түүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөөд байхад Цэрийн төв эмнэлгийнхэн халдвар авсан цэргийн алба хаагчдыг эмчилж чадахгүй, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Магадгүй энэ нь БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн удирдлагын ажлын арга барилтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Онцлох сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.