Одоогоос хоёр жилийн өмнө цахим сүлжээнд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв хууч өвчингүй” гэх зар нийтлэгдэж нэлээдгүй шуугиан тарьсан билээ.
Уг зар нийтлэгдсэний дараа Цагдаагийн байгууллагаас шалгаж, “Гайхамшигт ертөнц” хэмээх киноны хэсэг гэдгийг олон нийтэд мэдэгдсэнээр тус явдлын учир, зангилаа тайлагдсан гэж хэлж болно. Зарим хүн уг зарыг “байж боломгүй зүйл” хэмээн дүгнэж, шүүмжилж байсан бол “залуу уран бүтээлчдийн шинэлэг санаа” гэж дэмжих хүн ч цөөнгүй байв.
Ийнхүү нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн залууг “Oi” энтертайментын жүжигчин Т.Нямдорж байсныг хүмүүс мэдсэн. Тэгвэл шинэ уран бүтээл бүрийнхээ өмнө сенсаци дэгдээж чаддаг түүнийг бид хөөрхөн, мисс эхнэртэй нь хамт дурандлаа.
Түүний гэргий мисс Энхтуяа мөн л жүжигчин мэргэжилтэй. Нөхрийнхөө уран бүтээлийн ард “захыг нь мушигаад” сууж байдаг нэгэн гэдгээрээ урлагийнхан дундаа нэр хүндтэй.


