УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар , Х.Булгантуяа нар сайдаар томилогдоод байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдож, Х.Булгантуяа Боомт хариуцсан сайдаар томилогдсон юм.
Тэгвэл Монгол Улсын Их хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг томилогдлоо.