Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гутлын салон гэдгээрээ алдартай “Shoes love” “гутлын алуурчин” болжээ
Папарацци

Гутлын салон гэдгээрээ алдартай “Shoes love” “гутлын алуурчин” болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/16/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

‘Shoes love’ хими цэвэрлэгээний газрыг гутлын салон гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Хайртай бүхнээ хайрлая уриатай энэхүү байгууллагынхан хувцас, гутал, цүнх угаалга цэвэрлэгээнээс гадна хивс цэвэрлэгээ, албан байгуулага, оффис цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтэлийн үйлчилгээ явуулдаг байна.

Гэвч энэхүү байгууллага үйлчлүүлэгчийнхээ цэвэрлүүлэх гэж өгсөн гутал, хувцсыг цэвэрлэх нь байтгуай улам ихээр бохирдуулан, өмсөхийг аргагүй болгодог болжээ.

Тодруулбал, иргэн А.Б хоёрхон удаа өмссөн даашинз, жил хэртэй өмссөн куртик, амьтны үслэг арьсан гутал зэргээ тус салонд өгч, цэвэрлүүлэхээр Сансарын Емарт их дэлгүүрийн салбарт 2022 оны 12 сарын 22-нд өгчээ.


“Shoes love” салоны үйлчилгээний ажилтан тус хувцаснуудыг хүлээн авахдаа хамаг байдгаар нь “миалж” өнгө алдаагүй, уранхай цоорхойгүй куртикийг 50 хувийн элэгдэлтэй, хоёрхон удаа өмссөн даашинзыг 50-60 хувийн элэгдэлтэй, тавхан удаа өмссөн үслэг арьсан гутлыг үрчийсэн, шавар шавхайтай хэмээн дүгнэж, 40-50 хувийн элэгдэлтэй гэж үйлчлүүлэгчээс 138 мянган төгрөгийг үйлчилгээний хөлстөө авсан байна.

Тухайн үед “Shoes love”-ийн ажилтан үйлчлүүлэгчдээ даашинз, куртик, гутал нь 2022 оны 12-р сарынхаа 26-ны өдөр хими цэвэрлэгээнээс гаргах тухайгаа төлбөрийн баримтдаа онцолжээ. Ингэхдээ тэд хими цэвэрлэгээний дараагаар гутал, хувцаст ямар сөрөг өөрчлөлт гарах талаар огт хэлээгүй байна.

Гэтэл хувцас хими цэвэрлэгээнээс гарах өдрийн маргааш буюу 12-р сарын 27-нд тус салоны ажилтан гэх эмэгтэй залгаж, гутлыг цэвэрлээгүй талаараа хэлсэн бөгөөд ‘… арьс нь хатсан байна. Цэвэрлэх үү’ хэмээн асуусан аж.  Үйлчлүүлэгч мэргэжлийн хамт олонд итгэж, цасанд норсон гэдгийг хэлсэн бөгөөд цэвэрлэчихээд мэдэгдэх болно гээд утсаа тасалсан аж.

Уг үйл явдлын дараагаар тус салоныхон  таг чимээгүй байсаар он гаргасан бөгөөд үйлчлүүлэгч цэврэлэгээнд өгсөн гутал, хувцсаа  авахаар очиход гутал нь энд тэндээ урагдсан болохыг хэлсэн байна. Улмаар үйлчүүлэгч менежертэй нь хохирлоо барагдуулах талаар ярилцсан боловч ойлголцолд хүрээгүй аж. Өөрөөр хэлбэл менежер эмэгтэй нь “Хохь чинь” гэх нь холгүй аашилж, үйлчлүүлэгчтэй ёс бус харьцсан байна. Үйлчлүүлэгч бүсгүй арга буюу тус газрын захирал гэх эмэгтэйд асуудлаа тавихад гутлынх нь асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд дахин хугацаа авч, оёсон болоод өгчээ.

Гэвч тус салоныхон урж хаясан гутлаа олигтой ч оёж өгөөгүй байна.  Тодруулбал, гутлын арьс үсийг нь хааш яаш болгоод, дутуу хайчилсан, оёдол нь маш чанаргүй болхи хийцтэй байсан бөгөөд өмсөх төдийд оёдол нь эхнээсээ задарч, урагдаж эхэлжээ.
Багагүй мөнгөөр худалдан авч хэдхэн өмссөн гутлаа арчлуулах гэсэн биш “алуулсан” иргэн ямар хэцүү санагдах нь ойлгомжтой.

Улмаар гутлаа нэг бол дахин оёж өг, эсвэл хохирол барагдуулж гутлыг нь төлж өг гэсэн боловч өнөөдрийг хүртэл ‘Shoes love’ салоныхон таг чиг болсон байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор үйлчлүүлэгчээ хохироосон гэх тус газрын захирал эмэгтэйтэйгээс  тайлбар мэдээллийг авахыг хүссэн ч, цааргалж “зугатав”.

Үйлчлүүлэгчийн гутал хувцсыг авахдаа газар дээр нь нэг бүртчлэн шалгалж, багагүй хэмжээний төлбөр авсан атал ийнхүү хохироож байдаг Shoes love хими цэвэрлэгээний газарт хариуцлага гэж алга.
Үйлчлүүлэгчийнхээ цаг зав, хөрөнгө мөнгийг үрж, ихээхэн хэмжээний хохирол учруулчихаад ямар ч хариуцлага хүлээдэггүй энэ Shoes love хими цэвэрлэгээний газрыг холбогдох мэргэжлийн байгууллага, ШӨХТГ-ынхан шалгаж өгнө үү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.