Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гаргажээ
Папарацци

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах тогтоол гаргажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/18/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлж байна.
Нийслэлийн прокурорын газраас ҮАБ-ын эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой МУ-ын иргэн, гадаад тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, мөн гадаадын иргэн МУ-ын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн тагнуулын гэх гурван хэрэг, экстремист үйл ажиллагаа явуулсан гэх хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 776 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 222 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгө хөрөнгийн шилжтлт хөдөлгөөнийг хязгаарлаж прокурорын зөвшөөрлөөр хөрөнгө хамгаалах ажиллагаа хийсэн.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргүүдээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд:

• Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх хэрэг
• АТҮТ-ийн Тээврийн хэрэгсэл мэдээлэл технолгийн хариуцсан захирал Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж ААН, байгууллагуудад давуу байдал олгосон гэх хэрэг, мөн тус төвийн хөдөлгөөний хэлстийн М албан тушаалаа урвуулан ашиглаж ААН, байгууллагуудад давуу байдал олгосон гэх хэрэг
• Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга Г нь ОХУ-ын иргэнээс албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан гэх хэрэг, мөнгө угаасан гэх хэрэг
• Улсын их дэлгүүрийн дээвэр шатсан гэх хэрэг
• Хөвсгөл аймгийн Засаг дарга Ганболдын хахууль авсан гэх хэрэг
• ОХУ-ын иргэн Монгол Улсын толгойн тус газар алхаар цохиж алсан хэрэг
• Капитал банкны ТУЗ-ийн дарга А нь бусадтай бүлэглэн иргэд болон ААН-үүд байгууллагын харилцах дансанд байрлагдсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, Капитал банкыг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ:

Хөгжлийн банктай холбоотой 43 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 15 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хоёр хэргийг нэгтгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэгтгэж мөрдөн байцаалт явуулсан. Одоогоор 72 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан.
Хөгжлийн банкны хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахуул өгөх, хахууль авах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах, худал мэдүүлэх гэсэн гэмт хэргүүд дээр 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхэд хэргийг хүлээлцэх ажиллагаа явуулж байна

НҮҮРСНИЙ ХЭРЭГ:

УИХ-ын гишүүн А.Адъясүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл түүнийг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.