Улс төрийн амбицаараа хоёрт бичигддэг АН-ын генсекээр ажиллаж байсан Ц.Баатархүүг бид энэ удаагийн дурандаа онцолж байна. Түүний хувьд Төрийн ордонд улс төрийн ажлаараа ийнхүү орж ирэн ажлаа амжуулж байхтай бид таарсан юм.
Улс төрч Ц.Баатархүүгийн хувьд сүүлийн үед сошиалд ”Пентхаус” киноны гол дүр Жү Дан Тэ-тэй харьцуулагдан яригдах болж. Түүний гадаад төрх, биеэ авч яваа байдал азид алдартай сериалын гол дүрийн жүжигчинг өөрийн эрхгүй санагдуулдаг гэсэн шүү.