Завханы хэмээн алдаршсан дуучин C.Батсүх билээ. Сайн дуучнаас гадна шаггүй хөгжмийн зохиолч тэрээр олон шавьтай билээ. Тэрээр олон бяцхан шавь нардаа авъяасаа өвлүүлж, үргэлжлэлээ бэлдэж яваа билээ.
Б.Бат-Энэрэл хүү түүний шавиар тодорч хамтран “Ээжтэй орчлон”, “Хаан заяатай орчлон”, “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дуунуудыг гаргаж хэд хэдэн тоглолт хийгээд амжсан. Түүний дараа Э.Бат-Энгүүн гэх харааны бэрхшээлтэй хүүхэд шавиар орсон. Хоёр шавь нь хоорондоо ялгахын аргагүй адилхан төрхтэй, авъяастай, ихрүүд шиг гэж олон түмэн хайрлан өхөөрдөж ирсэн.
Бяцхан авъяастнуудын багш C.Батсүх саяхан өөрийн анхны эмэгтэй шавьтай болжээ. Авъяаслаг багачуудын багш болох заяатай гэмээр түүний шавиар Г.Хүслэн сонгогдлоо. Тэрээр Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон “Fashion Week- VFW” загварын шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ. Дэлхийн хамгийн том, хамгийн урт загварын тайзан дээр таван настайдаа алхсан тэрээр АЖ З.Батсүхийн шавь болж “Гоёлоо өмссөн ээж” дууг хамтран дуулсан.
Том болоод дэлхийн мисс болох мөрөөдөлтэй Г.Хүслэн охин ардын жүжигчний анхны эмэгтэй шавь болсондоо ихэд баяртай байгаа бөгөөд тэд хамтарсан уран бүтээлүүд гаргахаар ажиллаж байгаа аж.