“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчоос өөрийн уран бүтээлээ туурвиж яваа дуучин бол П.Хан-Уул юм. Шинэ уран бүтээл гэхээсээ илүү хуучны дуунуудыг коверлон дуулдаг тэрээр багаасаа дуулах дуртай, урлагт хайртай түүнийг яагаад ч юм гэрийнхэн нь урлагийн мөр хөөлгөөгүй гэдэг.
Завхан нутгаас Батсүх, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Хурд” хамтлагийн Цогоо зэрэг 30 гаруй гавьяат төрсөн гэдэг. Тэгвэл Монголын рок попын ертөнцөд бас нэгэн Завханы хүү мэндэлж буй нь П.Хан-Уул.
П.Хан-Уул Завхан аймгийн уугуул гэнэ. Магадгүй түүнийг Очирваань шүтээнт Отгонтэнгэр нь түшиж байгаа биз ээ.
Түүнийг “Харанга”-ын Лхагвасүрэнгийн залгамж халаа гэж ярих боллоо. Учир нь түүний хоолойны өнгө, аяс үнэхээр адилхан.