Ардын дууны донж, хэв маягийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн дуучин бол Б.Батцэцэглэн.
Эмээгээсээ ардын дуу дуулах донж маягийг өвлөн авч яваа тэрээр саяхан өөрийн анхны бие даасан тоглолтоо хийсэн. “Ашгийн бус” тоглолт хийж ард түмнээ ардын дууны үдэшт урьсан тэрээр өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.