Монголын хөгжмийн ертөнцийн их наадам “Морин хуур-2023” Соёлын төв өргөөнд боллоо. 35 дахь жилдээ болсон “Морин хуур” наадам мэргэжлийн, хүүхдийн, рок поп, нийтийн дуу гэсэн төрлөөр, гурван үе шаттай болсон юм.
Морин хуур 35 наадмын гран при шагналыг Урлагийн Гавъяат зүтгэлтэн Туваанжавын Найданжав хүртжээ. Тэрээр 1981 онд “Будантай буурал хорвоо” гэх ээжийн тухай дууны аялгуу зохиож уран бүтээлийн гараагаа эхлэж байжээ.
Түүний хит дуунуудаас дурьдвал Дуучин Б.Уранзаяа “Хатан зүрхний хайр”, Э.Чулуунчимэгийн “Чамд чам шиг дурлахсан”, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “Хос ятга” гээд нэрлээд барахгүй.

