“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч “Hero entertainment” студийн захирал Б.Баатарыг Монголын ард түмэн андахгүй.
Хамгийн сүүлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг найруулж Драмын театрын тайзнаас үзэгч олны сэтгэлд тамгалж өгсөн.
“Тамгагүй төр”-ийн найруулга, шийдэл, жижиг хэрэглэл, гэрэл техник, дүрийн сонголт гээд шинэлэг байгаа нь цаанаас л “Энэ бол Б.Баатар шүү” гэж хэлэх шиг санагдуулсан. Эрхэм Б.Баатар манай дуранд

